"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан


Манайх руу солонгосчууд, Солонгос руу монголчууд нvvдэллэсээр. Монголын өрх бvрээс нэг хvн Өмнөд Солонгост ажиллажамьдардаг гэхэд хилсдэхгvй. Уг нь Монголын хилийг дан ганц солонгосчууд даваад байгаа юм биш л дээ.
Орос, Хятад, Герман, Канад, Австрали гээд олон орны иргэд манай усыг ууж ёсыг дагаж байгаа. Эдvгээ гадаадад манай улсын 107 мянга гаруй иргэн оршин суудаг. Харин Монгол Улсад 16 мянга гаруй гадны иргэн аж төрдөг байна.



Харьд сурч, ажиллаж амьдарч байгаа элэг нэгтнvvдийн маань 30 гаруй мянга нь Өмнөд Солонгост амьдардаг гэсэн статистик бий. Гэхдээ энэ бол зөвхөн бидний мэдэж байгаа тоо.
Тус улсад ажиллаж амьдарч буй иргэдийн яриагаар бол Өмнөд Солонгост эдvгээ 40 мянга хол илvv монгол бий гэх юм билээ. Тэнд хууль бусаар амьдарч байгаа иргэд ажиллахаа бодоод элдэв тооллого, бvртгэлээс нуугддаг. Ер нь тэгээд харьд хараар ажиллаж байгаа иргэдээ нарийвчлан данслах боломжгvй хэмээн холбогдох мэргэжилтнvvд учирладаг.
Энд ирсэн солонгосчууд бизнес эрхэлж бэлжээд буцдаг. Харин авах цалингийн арав таван төгрөгийн ахуй, амьдралаа сайжруулах сайхан мөрөөдөл өвөрлөн очсон монгол залуучууд тэнд хамгийн хvнд хvчир, хар бор ажлыг нь хийнэ. Мөнөөх хэдэн төгрөгнийх нь хариуд эрvvл мэндээрээ ихэнхдээ хохироод ирдэг. Харь орон, хатуу хvтvv хөдөлмөрөө унах унаа, орох орон хэмээн төсөөлдөг. Энэ мөрөөдөл биелдэг нь хэд бол. Солонгосчууд манайхаас авах ажиллах хvчдээ хатуу чанд шаардлага тавьдаг. Юуны өмнө эрvvл чийрэг байх ёстой. Нас шvд, эр эм, өндөр намаар нь хvртэл зааж заагладаг. Өмнөх нийгмийн vед монголчууд Орост нийлvvлэх адуугаа ингэж малиндуулдаг байсан гэлцэх юм билээ.


Эдvгээ Солонгост гэрээгээр ажиллах 5000 ажилчин элсvvлэх тухай мэдээлэл залуусын сонорыг мялааж байна. Олон хvн асууж сураглаж бие бие рvvгээ мессенжердэж байна.
Тэгэхээр багаар бодоход энэ онд манай улс 1000 гаруй "эзэнгvй айл"-тай болох төлөвтэй. Учир нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах иргэдийг ирэх сараас бvртгэж эхлэхээр болжээ. 2010 онд шалгалтад орсон монгол иргэдээс 800 гаруй нь тус улсын Хөдөлмөрийн биржид бvртгэлтэй байгаа аж. Харин энэ онд БНСУ-ын Хөдөлмөрийн яамнаас 5000 хvнийг гэрээгээр ажилтнаар авах боломжтой хэмээн мэдэгдсэн байна. Гэхдээ 800 гаруй монгол иргэн тус улсын Хөдөлмөрийн биржид бvртгэлтэй байгаа тул энэ онд 5000 хvн явах боломжгvй. Эхний ээлжинд 1000 орчим хvн явах байх хэмээн манай улсын Хөдөлмөрийн төв биржийнхэн мэдэгдэж байгаа.


Гэхдээ эдгээр иргэн хэлний мэдлэг, эрvvл мэндээр тааруу бол Солонгос руу явах боломжгvй. Тэд юуны тvрvvнд Солонгос хэлний тvвшин тогтоох шалгалтад тэнцэх, цоо эрvvл байх шалгууртай нvvр тулна. Vvн дотроо элэгний vрэвслийн В, С вирус, ДОХ, тэмбvv, сvрьеэ зэрэг өвчингvй байх учиртай. Тухайн иргэн эрvvл мэндийн vзлэг шинжилгээнд тэнцсэн ч Солонгосын хилийн дээс давмагц тус улсын талаас дахин vзлэг шинжилгээнд хамруулдаг. Хэрэв энэ сорилтод бvдэрвэл шууд нутаг буцдаг байх жишээтэй.


Бид гадаадад ажиллах хvч илгээх нэрээр эрvvл чийрэг, ид хийж бvтээх, гэр бvлийн амьдрал зохиох 18-35 насны залуучуудаа сорчилж илгээсээр. Vvнээс vvдэн гэр бvл салалт, хоёрдмол амьдралтай иргэд нэмэгдэж байж болзошгvйг холбогдох мэргэжилтнvvд vгvйсгэдэггvй. Манай улсад залуу гэр бvлийн салалт 41.9 хувьтай байна гэсэн тоог өнгөрсөн онд Иргэний бvртгэл мэдээллийн төвөөс гаргасан байдаг. Энэ нь хоёр гэр бvл тутмын нэг нь салж байна гэсэн vг аж.


Уг нь "Эзэн хичээвэл заяа хичээнэ" гэж vг бий. "Оюу Толгой" ХХК, "Энержи Ресурс" ХХК, "Таван Толгой" ХК, зэрэг уул уурхайн компаниудад ажлын мест байна. Дан уул уурхайн салбар гэлтгvй Сайншандад байгуулагдах аж vйлдвэрийн парк, барилгын салбар, төмөр замын бvтээн байгуулалт болон тvvнийг дагасан vйлчилгээний салбарт ажлын байрууд гарч ирнэ. Ганцхан жишээ дурдахад Оюутолгойгоос гарах ашигт малтмалыг борлуулснаас орлого орохын зэрэгцээ төслийг дагалдаж маш олон vйлдвэр vйлчилгээ явагдаж эхэлнэ. Энэ нь дор хаяж арав гаруй мянган ажлын байр бий болох төлөвтэй судалгаа бий. БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар явсан иргэдийн гэрээ тодорхой хугацааны дараа дуусна. Харин хараар ажиллаж байгаа иргэдийг муугаар бодоход олон хавар нэгэн дээ гэгчээр нэг л өдөр баригдаж нутаг буцах нь тодорхой.


Ер нь харьд боолын хөдөлмөр эрхэлж буй залуучууд сайн даа л 1000 ам.долларын цалин авдаг юм билээ. Яахав, өөрийн идэж уух, өмч зvvхээ хvртэл хасч танан байж зарим нэг нь vvнээс арай илvvг хураадаг гэдэг. Энэ дайны цалинг эх орон доо хөдөлмөрлөөд олох боломж хэдийнэ дэргэд ирчихэж. Лав л миний мэдэхийн "Оюу Толгой" ХХК-нд хvнд машин механизмын жолоочоор ажилд орсон залуу 700 гаруй мянган төгрөгөөс цалин нь эхэлж байгаа дуулдсан. Энэ мэт жишээ олон бий. Тэгээд ч өмнийн говийн уурхайнууд, төмөр замын бvтээн байгуулалт бол урт удаан тогтвортой, найдвартай ажлын байр гэдгийг залуучууд маань тооцоолж vзэх байх.
Ямартай ч ид хөдөлмөр эрхлэх насны залуучуудад өмнөд Солонгос руу явах уу, өмнийн говийг зорих уу гэсэн сонголт байна. Яаж ч бодсон харь газрын шорооноос нутгийн чулуу зөөлөн байж таарна.


Т.Сэлэнгэ

1 comments:

GeorginA said...

Би танай сайтад нэгдэж, 3 хоногийн дотор одоо миний түншээс ирсэн захиас ирсэн. 2 сарын мессеж, утасны дуудлагаас хойш бидэнтэй уулзаж, түүнийг харсан тэр мөчийг би мэдэрсэн. Тэр бол тэр байсан. Мөн тэр хэвээрээ байна. Via touch templeofanswer@hotmail.co.uk, дуудлага / Whatsapp +234 (815) 542-5481

Post a Comment