"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан

Монголчууд өөрсдийгөө ингэж нэрлэжээ. Уг нь хүүхдийн зан араншингийн талаарх ярианд л гэнэн, итгэмтгий, мөрөөдөмтгий гэх үгс хэрэглэгддэг. Гэтэл энэ үгсийг сүүлийн үед насанд хүрэгчдэд ч хэлдэг болж байгаа юмбайна. Саяхан цахим ертөнцөөр аялж суухад сүлжээний бизнесийн залилангийн хэргийн талаар бичсэн нийтлэлийн дор хүмүүс сэтгэгдэл үлдээжээ.

         Одоогийн парламентын бүрэн  эрхийн  хугацаанд  хуралдах ёстой ээлжит  чуулганд  хавар, болон  намрын  хоёр  удаагийнх  л  үлдлээ. Чуулганы сүүлийн  өдрүүдэд сонгуулийн  хууль  тэр дундаа тогтолцооны тооны асуудал ярьсан  боловч эрх  баригч хоёр  нам  хэлэлцэж чадалгүй бараг  хэрэлдээд салсан  гэхэд  болно. Хамаг  асуудлаа намрын чуулганд  даатгаад завсарласан  хаврын  чуулганаар сонгуулийн  хуулиас  гадна олон  чухал асуудлыг  хэлэлцэж чадаагүй. 


       Он цагийн уртад мартагдахгүй онгон цагаан нуураа би эжий шигээ л санагалзах юм. Тэнгэр тольдон үүлс хөврүүлсэн ижил мянган долгиотой, баян сайхан хангайн үзэсгэлэн, сүр жавхааг хослуулсан Тэрхийн цагаан нуурын алтан шаргал элс, амьд мөнгөн усны урсгал чихэнд үүрд сонсогдсоор л...
Арын хангайн цэнхэр сувд, асар тэнгэрийн мөнгөн толь болсон цагаан нуурын талаар өвгөд хөгшидийн өгүүлдэг түүхийг олонтаа сонсож байлаа. 

П.Булган 
Өнгөрөгч зургадугаар сард УИХ-ын гишүүн Д.Батбаяраар ахлуулсан ажлын хэсгийнхэн Туул голоо нэг эргэв. Тэгсэн чинь сал урсгаж байсан Туул гол саваа шидэхэд босоод ирж байгаа нь үнэн байна гэнэ. Арьс ширний үйлдвэрүүдийн химийн хортой ус Туулыг өмхий самхай ханхалсан ногоон шалбааг болгож байгаа нь бас хэтрүүлэг байсангүй.

Монгол бахархал

Монголчуудад бахархах зүйл олон боллоо. Тэр тусмаа энэ зун монголчуудын хувьд эх орноороо омогшихгүй байхын аргагүй үйл явдлууд тохиож байна. Заримыг нь дурдвал, “Монголын уламжлалт баяр-Наадам”-ыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэж, мөн Монголын “Лу Алтан товч”, “Монгол шунхан Данжуур” бүтээл дэлхийн баримтат өвд бүртгүүлэв. Бас Монгол гэр дэлхийн 10 тансаг сууцны нэгээр шалгарлаа.

Хоггүй хотын эрэлд

Сая гаруй хүн амтай хотын хог хаягдлын  тээвэрлэлт тулгамдсан асуудал болсон хэвээр. Энэ асуудалд дэвшил гаргахаар 2007 онд ТҮК-иудыг менежментийн хувьчлалд хамруулсан билээ. Гэвч удалгүй ТҮК-ийг хувьчилж авсан нөхдүүд мөнгө идсэн хэрэгт холбогдож, хогоо тээвэрлэхгүй байна гэх иргэдийн шүүмжлэлд өртсөөр өнөөг хүрэв.
Хоймрын зочин

Монголчууд бид Чингис хаан, Монголын эзэнт гүрний байлдан дагууллаар омгорхох дуртай. Тэгсэн мөртлөө түүхийн нугачаанд бүдгэрсэн “үнэн”-ийг тэр бүр мэддэггүй. Энэ удаагийн дугаартаа Монголын эзэнт гүрний байлдан дагууллын “жимээр” судалгаа хийдэг “Тархан суурьшсан монголчууд” ТББ-ын захирал, Соёл судлаач Ц.Санчирыг урилаа. Тэрээр судалгааны ажлынхаа дундуур шинэ номынхоо ажлаар богионо хугацаагаар эх орондоо ирээд байсан юм.  
Хоймрын зочин
У.Далантай: Коммунист удирдлагыг нь өөрчилж байж Монголд дуурийн урлаг хөгжинө
МУГЖ У.Далантайг энэ удаагийнхаа хоймрын зочноор урилаа. Түүнийг олон улсын дуурийн дуу дуулаачдын тэмцээнээс эх орондоо гран при авч ирсэн цорын ганц дуучин гэдгээр нь монголчууд андахгүй. Хэдийгээр түүний энэ гавьяаг төр засгаас эдүгээг хүртэл үнэлээгүй байгаа ч ард түмэн Монголын дуурийн урлагийг дэлхийд гайхуулсан гэдгийг нь мэднэ. Түүнтэй ярилцаж суухад энгийн, ихэд шударга хүн санагдсан. Уран бүтээлийнхээ чөлөө завгүй ажлын хажуугаар зав гаргаж уншигчдыг маань хүндэтгэж, хөөрөлдсөнд нь эрхэм гавьяатдаа талархая.
Нийслэлийн иргэн гэж хэн бэ?

Энэ асуултыг нийслэлийн уугуул, суугуул бүх иргэдэд тавьмаар санагдлаа. Манайхан нийслэлийн иргэн гээд бичихээр “чи хөдөөнийх, би хотынх” гээд хоорондоо маргалддаг гэм бий. Үүнээс улбаалан зарим хүн хариуцлагаас төвөггүйхэн мултрахыг оролддог. Тиймээс хэнд ч ийм “боломж” олгохгүйн тулд уугуул, суугуул хэмээн тодотгож байгаа билээ. 

Өнөөдөр долдугаар сарын нэгэн. Монголчуудын хувьд хэзээ ч мартагдахааргүй хар өдөр. Одоогоос гурван жилийн өмне буюу 2008 оны долдугаар сарын 1-нд болсон үймээний улмаас таван сайхан залуу амиа алдсан. Хохирогчдын ар гэрийнхний хүсэлтийн дагуу уг хэргийг сэргээн шалгаж эхэлсэн ч өнөөг хүртэл шийдэгдсэнгүй.

Эдүгээгийн нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэе гэвэл метро болон тусгай замын автобустай болох шаардлагатай болоод байгаа.Үүнтэй холбогдуулан боловсруулсан төслүүдийг нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд өнгөрсөн мягмар гарагт танилцуулсан билээ. Энэ үеэр “Билиг Капитал” компани өөрийн зардлаар судалгаа хийж, ирээдүйд нийслэл орчмын төмөр замын болон нийтийн тээврийн хөгжил ямар байж болох талаарх төслийг сонирхуулсан юм.

Архи хэтрүүлэн хэрэглэж, бусадтай бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг саатуулжээ. Өнгөрсөн даваа гаригийн үд дунд Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг Дамбадаржаад орших иргэн 3-ын гэрт хулгай орж, “Акира” маркийн 14 инчийн зурагт, угаалгын машин, DVD тоглуулагч зэрэг нь алдагдсан байна. Цагдаагийн алба хаагчид шуурхай ажиллан, тус хорооны иргэн, эрхэлсэн ажилгүй 41 настай эрэгтэй Ж бусадтай бүлэглэн үйлдсэнийг илрүүлжээ.