"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан

         Одоогийн парламентын бүрэн  эрхийн  хугацаанд  хуралдах ёстой ээлжит  чуулганд  хавар, болон  намрын  хоёр  удаагийнх  л  үлдлээ. Чуулганы сүүлийн  өдрүүдэд сонгуулийн  хууль  тэр дундаа тогтолцооны тооны асуудал ярьсан  боловч эрх  баригч хоёр  нам  хэлэлцэж чадалгүй бараг  хэрэлдээд салсан  гэхэд  болно. Хамаг  асуудлаа намрын чуулганд  даатгаад завсарласан  хаврын  чуулганаар сонгуулийн  хуулиас  гадна олон  чухал асуудлыг  хэлэлцэж чадаагүй. 


Тухайлбал Тавантолгойн  орд газрыг  ашиглах  хөрөнгө оруулалтын  гэрээг  батлах. Тавантолгойн  орд  бол жирийн  нэгэн орд биш.  Монголчууд ирээдүйд хоёр  идэх үү  хоосон  хонож байх  уу гэдгийг шийдэх  стратегийн чухал ач холбогдолтой орд. Харин  сүүлийн   Тавантолгойн  хөрөнгө оруулалтын  гэрээ зэрэг цаг  алдах  шаардлагагүй чухал асуудлыг  хэлэлцэх  ээлжит  бус чуулган  ирэх наймдугаар  сарын дундуур  зарлаж магадгүй гэсэн мессэж хэвлэлүүдэд гарах  боллоо. Гэхдээ Тавантолгойн  ордын  хөрөнгө оруулалтын  болон  бусад  бүх  гэрээ,  хэлэлцээр,  тооцоог  эхлээд  Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлөөр хэлэлцэж дэмжиж байж, дараа нь  УИХ-аар  хэлэлцэх  ёстой.  Засгийн  газар тавантолгойн  орд  газрыг  эдийн засгийн  эргэлтэд  оруулах төслийг  энэ сарын  дундуур Монголын  Үндэсний аюулгүй байдлын  зөвлөлийн  тэргүүн буюу Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид  өгсөн  байна.  Гэвч Засгийн  газрын  өргөн  барьсан  төсөл шаардалага хангаагүй гэж дүгнэсэн  бололтой.  Монгол Улсын  Ерөнхийлөгчийн  ахлах  зөвлөгч П.Цагаан Тавантолгойн  төслийг  “Зөөлөн  хэлэх  юм бол бүрдэл  дутуу,  хатуухан  хэлбэл хариуцлагагүй материал” гэж дүгнэжээ. Тиймээс нэмж мэдээ, мэдээлэл шаардаж авч,  судалж үзсэний дараа л санал, дүгнэлт хэлэх, байр  сууриа илэрхийлэх юм байна.  П.Цагаан зөвлөхийн  хэлснээр “Тавантолгойн  төслийн  ТЭЗҮ, эдийн  засгийн  үр өгөөжийн тооцоо, хөрөнгө оруулагч улсуудад  угтуулан  тавьж,  тохирсон  нөхцөл  зэрэг олон асуудлыг цогцоор  нь  авч үзэж байж, шийдвэр гаргах  шаардлагатай. Ингэхдээ үндэсний эрх ашгийг  дээдэлж, хөгжлийн  стратегитай нийцсэн, бас  түншүүдийнхээ итгэлийг даасан эрх тэгш харилцан  ашигтай зарчмыг барих  нь  чухал.  Тэр нөхцлийг  хангасан  үед  л эцсийн  шийдвэр  гарах  ёстой”  юм байна.  Харин Засгийн  газрын  өргөн  барисан  төсөл  дээрх  шаардлагуудыг  хангаагүй бололтой. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулаад буй төсөлд урагшаа болон зүүн тийшээ тавих төмөр замын асуудлаар талууд тохиролцсон. Мөн 300х2-ын буюу 600 мегаваттын цахилгаан станц барихаар болсны зэрэгцээ манай зүгээс тууштай тавьж байсан нүүрснээс шингэн түлш гаргах, кокс үйлдвэрлэх зэрэг нэмүү өртөг бий болгодог үйлдвэрүүдийг барихаар эцэслэн тохиролцсон гэнэ. Түүнээс гадна хөрөнгө оруулагчид  манайд 500 сая ам.долларыг буцалтгүйгээр  шууд олгож, дахин нэмж 500 сая ам.долларыг урьдчилгаа болгон өгөхөөр болжээ. Түүнээс гадна Монгол Улсад  төлөх бүх  татвар  хураамжаас  гадна Эрдэнэс Тавантолгой компанид тээврийн  зардлыг хассан борлуулалтын  орлогоос таван  хувьтай тэнцэх төлбөрийг  өгөхөөр  болжээ. Хэлэлцээрийн  явцад  БНХАУын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувь (18:18)-ийг хамтран эзэмшихээр болсон” гэдгийг  Засгийн  газрын  хуралдаанаар  дэмжиж УИХ-д өргөн  барихад  бэлэн  боллоо гэж дүгнэж байсан. Тавантолгойн гэрээг  баталсан  тохиолдолд Хүний хөгжил  сангийн  орлого  нэмэгдэж,  төсөвт  тодотгол  хийнэ гэдэг. Тавантолгойн хөрөнгө оруулалтын  гэрээнээс  гадна шүүхийн  шинэтгэлийн  багц хууль, , Монгол Улсыг  2012-2013 онд  хөгжүүлэх  нийгэм эдийн  засгийн үндсэн  чиглэл зэрэг  олон асуудлууд  хүлээгдэж байгаа.  Тиймдээ  ч УИХ-ын  хаврын  чуулган хаалтын  хуралдааны төгсгөлд УИХ-ын  дарга Д.Дэмбэрэл ээлжит  бус хуралдаан  хийж магадгүй гэдгийг  анхааруулж,  хөдөө гадаа явах,  ажил  амралтаа зохицуулахыг  санаад  авсан. Үндэсний аюулгүй байдлын  зөвлөл  Тавантолгойн  хэлэлцээрийг  дэмжчих  юм бол Засгийн  газар  УИХ-д өргөн  барина.  Харин Д.Дэмбэрэл  даргын  анхааруулгаас  харахад УИХ  тавантолгойн  төслийн  талаар  ээлжит  бус  чуулган  зарлахад  бэлэн  байгаа бололтой. Өөрөөр  хэлбэл  ээлжит бус чуулган  хуралдах  эсэх  ҮАБЗ-өөс  шалтгаална гэсэн  үг. 
Т.Дөлгөөн
Сайд нарын18-дугаар  уулзалтад  оролцож байна
Индонезийн Бали хотноо энэ сарын 22-23-нд АСЕАН-ы Бүсийн чуулганы Сайд нарын 18 дугаар уулзалт болж байна. Түүнд УИХ-ын гишүүн,  Гадаад харилцааны сайд Г.Занданшатар оролцож байгаа аж.

АРФ-ын Сайд нарын 18 дугаар уулзалтаар сайд нар б
үс нутаг, олон улсын өнөөгийн байдал, өнгөрсөн хурлаас хойш АРФ-ын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлын дүнг хэлэлцэхийн хамт ирэх жилийн ажлын төлөвлөгөөг батлах аж. Мөн өнгөрсөн жилийн Сайд нарын уулзалтаар баталсан Ханойн үйл ажиллагааны төлөвлөгөө, Урьдчилан сэргийлэх дипломат үйл ажиллагааны асуудлаарх ажлын төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцэхээр болжээ. Уулзалтын үеэр Г.Занданшатар сайд Евролын Холбоо, Япон, БНСУ, Австрали, Индонезийн Гадаад хэргийн сайд нартай уулзаж, хоёр талын харилцаа болон сонирхсон бусад асуудлаар санал солилцох гэнэ.
Хөдөлмөрийн  тухай хууль  цаг  үедээ зохицохоо байжээ
Хөдөлмөрийн  хуулийг  боловсронгуй болгох  нь  сэдвээр  нээлттэй хэлэлцүүлгийг  Нийгмийн  хамгаалал хөдөлмөрийн  яамнаас  хийлээ.  Одоо хэрэглэж байгаа хөдөлмөрийн  тухай хууль  15  жилийн  өмнө батлагдсан  учир өнөөгийн  нөхцөлд  тохирохгүй болсон  гэдгийг  хэлэлцүүлгийг  үеэр  оролцогчид  хэлжээ.  Тэр  тусмаа заалтууд  нь  хэт  ерөнхийгөөс  гадна уян хатан  бус гэнэ. Тиймээс хувийн жижиг аж ахуйн нэгжүүдэд уг хуулийн хэрэгжилт хангалтгүй, тэнд ажиллагчдын  эрх ашиг байнга зөрчигддөг аж. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди энэ үеэр “Хөдөлмөрийн хуулийн заалтууд уян хатан, тухайн нөхцөл байдалд зохицох ёстой.  Хөдөлмөрийн хуулийг батлах үед цагийн ажил эрхлэх, түүний цалин хөлс зэрэг асуудал байгаагүй. Одоо үүнийг Хөдөлмөрийн хуульд оруулж өгөх шаардлагатай” гэдгийг  хэлж байв.  Хэт  ерөнхий хуультай учраас ажлаас шалтгаангүйгээр халах, нөхөн төлбөр олгохгүй байх, илүү цагийн мөнгө тооцохгүй хохироох зэрэг асуудал үүсэх нь элбэг байгааг хэлэлцүүлгийн  үеэр хөндсөн  юм. 
Уул уурхайгаас  таван  тэрбум ам.доллар  олох боломжтой
Монгол Улсын Засгийн газар Олон улсын хөгжлийн ассациоци хооронд байгуулсан уул уурхайн хөрөнгө оруулалтыг дэмжих зээлийн хэлэлцээрийн хуулийн төслийг УИХ баталжээ. Энэ салбарын зээлийн хувьд  мэргэшсэн боловсон хүчин, компани байдаггүй аж.  Хөрөнгө оруулагчид  өөрсдөө техник эдийн засгийн үндэслэлээ оруулж ирдэг учир дутагдалтай байдаг гэнэ. Сонирхуулж хэлэхэд Монголын хувьд  уул уурхайгаас жилдээ таван тэрбум ам.доллар олох боломжтой гэнэ.
Б.Энх

Дэлхийн  улс төр 
Шинэ сайдууд  тангараг  өргөжээ
 Египетийн шинээр томилогдсон 12 сайдын тангараг өргөх ёслол Каирт болжээ. Тангараг өргөх ёслолын үеэр тус улсын Цэргийн дээд зөвлөлийн фельдмаршал Хусейн Тантави тэргүүтэй эрх баригчид байлцжээ. Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Ерөнхийлөгч асан Хосни Мубарактай хамтарч ажиллаж байгаагүй “шинэ хүмүүс” гарч ирсэн хэмээн ажиглагчид онцолсон байна. Харин Дотоод хэргийн сайд Мансур аль-Эссави албан тушаалдаа хэвээр үлдсэн аж.
Тус улсын томоохон хотуудад болсон эсэргүүцлийн жагсаалын дараа Цэргийн дээд зөвлөл Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, 12 сайдыг ажлаас нь халсан юм. Одоо жагсагчид эдийн засаг, нийгмийн салбарт шинэчлэл хийхийг шаардаж байна.
Түр Засгийн газар ирэх есдүгээр сарын 1 хүртэл төрийн эрхийг барих аж.
Зургаан  талт  хэлэлцээрийг сэргээх  хүсэлтэй байна
Хойд болон Өмнөд Солонгосын Гадаад харилцааны сайдууд уулзалджээ. Энэ уулзалт Индонезийн Бали аралд болж буй АСЕАН-ны орнуудын чуулганы хүрээнд болсон байна.

Өмнөх уулзалт 2008 онд Сингапурт болж байсан  аж. Өнгөрсөн баасан гаригт Хойд болон Өмнөд Солонгосын төлөөлөгчид уулзаж Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй байлгах асуудлаар санал солилцсон байна. Энэ үеэр хоёр тал Солонгосын хойгийн асуудлаарх зургаан талт хэлэлцээрийг ойрын хугацаанд сэргээх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэнэ.
Хятадад цаазын ялыг  гүйцэтгэсээр байна
Дэлхийн хамгийн чанга хуультай улс орнуудын нэг Хятад улсад цаазаар авах ял үргэлжилсээр байна.Хамгийн сүүлд өгэхэд  өнгөрсөн  долоо  хоногийн  мягмар  гаригт  авлигын хэргээр цаазлагдах ял авсан хотуудын экс захирагчид болох Сюй Майюн болон Зян Жэньзе нарын ялыг гүйцэтгэжээ. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Чэзян мужийн Ханчжоу хотын дэд тэргүүн Сюй Майюн энэ жилийн гуравдугаар сард авлигын хэрэг, албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр яллагдсан  байна.  Түүний нийт хөрөнгө 200 сая юань байсан бөгөөд тэрээр арван нууц амрагаа тэжээн олон арван үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж байсан гэнэ. Харин дараагийн ялтан нь Цянсу мужийн  Сужоу хотын дэд тэргүүн Зян Жэньзе 2008 онд Нанкин хотын шүүхээс цаазын ял авсан бөгөөд түүний авсан авлига 100 сая юань болсон байж. Тэрээр мөнгөө мөрийтэй тоглоом болон хамаатнууддаа зарцуулснаа хүлээсэн  гэнэ.  Хэдийгээр хоёр хоригдолын ар гэрийнхэн цаазын ялыг насан туршид нь хорих ялаар шийтгүүлэхийг хүсэн Дээд шүүхэд давж заалдсан ч тэдэнд  татгалзсан  хариу өгсөн  байна.  2011 он гарсаар Хятадын шүүх авлига, хээл хахуультай холбоотой хэд хэдэн хэргийг шүүн тасалсан бөгөөд 19 хүнд цаазаар авах ял ногдуулаад байгаа аж. Тус улсад болж буй үйл явдалтай холбогдуулан гадны улс орнууд, хүний эхийг хамгаалах байгууллагууд Хятадыг шүүмжилж, цаазын ял эс гүйцэтгэхийг уриалсаар байгаа юм.Гэвч Бээжин энэ бүхнийг өөрийн улсын дотоод хэрэг гэж үздэг төдийгүй энэ мэт хэргүүдийг цаашид дээрх аргаар таслан зогсоосоор байх болно гэдгээ илэрхийлж байгаа аж.

0 comments:

Post a Comment