"Нийслэл таймс" сонин
"Нийслэл таймс" сонин
E-marketing officer
URTNASAN Shirchin
Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599
E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk
Нэгдэх
Их уншигдсан
-
“Багануурын уурхай” уул нь стратегийн орд төдийгүй зах зээлийн хүнд үед нийслэлийн цахилгаан станцуудыг хангаж Улаанбаатар хотоо хөлдөөлг...
-
СУБАРУ-ГИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЙХАМШИГУУД ТЭГШ ХЭМТ SUBARU BOXER ХӨДӨЛГҮҮР SUBARU BOXER® хөдөлгүүр нь арал...
-
Улс төр
-
Шинээр баригдаж буй барилгуудын нэг давхарт үнэгүй бие засъя Жаахан байхад ганц нэг бороо дусалвал “Бороо, бороо ороосой Оросын маамуу ир...
-
“Охид ариун бол төр ариун” гэдэг. Энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай. Зүй нь эмэгтэй хүн хэвлийдээ хүмүүн гэгч эрдэнийг тээн төрүүл...
-
Монголын яруу найргийн нэгэн үеийн төлөөлөл, МҮОНР-ийн редактор, МЗЭ-ийн болон утга зохиолын төлөө шагналт, яруу найрагч Маналсүрэнгийн Батт...
-
УИХ-ын 76-гийн дутууг гүйцээж болно УИХ-ын 76 гишvvн хуулиа боловсруулж, хэлэлцэж батлахдаа дутуу боддог нь хоёр ч хуулийн төслөөс харагд...
-
Ерөнхий сайд аа, “Багануур бас л нохойн замаар орлоо” “Багануурын уурхай” уул нь стратегийн орд төдийгүй зах зээлийн хүнд үед нийслэлийн ...
-
Боловсрол эрүүл мэнд
-
Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн хошой аварга боксчин, дасгалжуулагч Хайдавын Алтанхуяг гуайг хоймрын зочноороо урилаа. Цаггаа цалг...
Хоймрын зочин
У.Далантай: Коммунист удирдлагыг нь өөрчилж байж Монголд дуурийн урлаг хөгжинө
МУГЖ У.Далантайг энэ удаагийнхаа хоймрын зочноор урилаа. Түүнийг олон улсын дуурийн дуу дуулаачдын тэмцээнээс эх орондоо гран при авч ирсэн цорын ганц дуучин гэдгээр нь монголчууд андахгүй. Хэдийгээр түүний энэ гавьяаг төр засгаас эдүгээг хүртэл үнэлээгүй байгаа ч ард түмэн Монголын дуурийн урлагийг дэлхийд гайхуулсан гэдгийг нь мэднэ. Түүнтэй ярилцаж суухад энгийн, ихэд шударга хүн санагдсан. Уран бүтээлийнхээ чөлөө завгүй ажлын хажуугаар зав гаргаж уншигчдыг маань хүндэтгэж, хөөрөлдсөнд нь эрхэм гавьяатдаа талархая.
- Та хэдийнээс дуулж эхэлсэн бэ. Дуучин удамтай юу?
-Би гуравдугаар ангиасаа л дуулж эхэлсэн. Миний хувьд хоёр талаасаа дуучны удамтай. Аавын маань аав хоёр дайнд оролцсон Одон Товчин гэдэг хүн байсан. Манай нутгийн зон олон ширмэн тогоог ханхийтэл дуулдаг байсан гэж ярьцгаадаг юм. Мөн ээжийн ээж Дуламжав гээд уртын дуу их сайхан дуулдаг хүн байсан.
- Таныг Усан-Эхийн гэхээсээ илүүтэй Завханы Далантай гэж Монголын ард түмэн овоглоцгоодог?
-Тийм ээ. Намайг олон түмэн нутгаар минь овоглодог. Би Завхан аймгийн Тосонцэнгэл хотод өссөн хүн. Миний аав ээж хоёр Завхан аймгийн Их-Уул сумын харьяат хүмүүс. Ээж маань Их-Уул сумын Хонгор бригад, харин аав Хуягт бригадын хүн.
-Урлагт хөл тавиад хэдэн жил болж байна вэ?
- Аравдугаар ангиа төгсөөд Улсын ардын дуу бүжгийн чуулгад дагалдан дуучнаар орсон цагаас хойш урлагийн байгууллагад 19 жил ажиллаж байна. Энэ хугацаанд Монгол төрийнхөө хүндэтгэлийн концертод 18 жил дуулсан. Нэг жил өнжсөн байдаг. Тэр жил нь Италид сурч байх үе таардаг юм.
-Таныг анх олонд таниулсан уран бүтээл чинь юу вэ?
-1993 онд анх Эрдэнэцэцэгтэй “Сэтгэлийн үг” дуу дуулж олон түмний танил болж байлаа. Бидний хувьд олон ч дуу хамтарч дуулсан. Тэр цагаас өдгөөгийн дуэт дуучдын эх нь тавигдсан ч гэж ярьцгаадаг. Жавхлан Баясгалан, Бат-Эрдэнэ Оюумаа, Хишигбаяр Дэлгэрмаа, Чинболор Энхмэнд гээд хосоороо дуулдаг дуучдад бид хоёрын дуулж байсан дуунууд буянаа өгсөн гэж боддог. Бидний дуулаад орхисон дуунуудыг бүгдээрээ ар, араасаа дуулж гарч ирцгээсэн байдаг болохоор эдгээр дуучдад багагүй дэм болсон болов уу гэж хувьдаа боддог. Мөн Улсын ардын дуу бүжгийн чуулгад дагалдан дуучнаар ажиллаж байх үед ардын дуу их дуулдаг байлаа. Түүнийхээ хажуугаар нийтийн дууны урлагт хүчээ сорьж, хөгжмийн зохиолчдын бүтээлийг ч нийтэд түгээсэн. Би ихэвчлэн Жанцанноров гуайн дуунуудыг олны хүртээл болгодог. Түүнчлэн бүтээлүүд дотор маань Цэвээнравдан, Билэгжаргал, Алтангэрэл зэрэг хөгжмийн зохиолчдын дуунууд бас багтана.
-Та дуурийн театраас гарч, чөлөөт уран бүтээлч болсон гэсэн үү?
-Би одоо СТӨ-нд харьяалагдаж явдаг. СТӨ-ний орон тооны дуучнаар ажиллаж байгаа. Энэ зун “Tsuki house”-д зуны жуулчны тоглолтын гэрээ байгуулаад хамтарч ажиллаж байна. Мөн “Уран бүтээлчдийн Очирваань уул” холбоо байдаг. Тэр холбооны гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэр холбоонд олон залуу чөлөөт уран бүтээлчид хамрагддаг юм. Тэднийг нэгтгээд нэг хамт олон болгоод явж байна даа.
-Танай холбоонд дандаа Завханы дуучид байдаг уу?
-Хүмүүс “Очирваань уул холбоо” гэхээр дандаа Завхан аймгаас гаралтай дуучид гээд ойлгоод байдаг юм. Холбоонд маань Өвөрхангайнхан, Ховдынхон, Сэлэнгийнхэн, Сүхбаатарын уран бүтээлчид хамрагддаг. Мөн дуучин Мөнхбат, Батболд, Нарантуяа, Болдбаатар гээд олон уран бүтээлчид манай холбоонд харьяалагддаг.
-Таныг саяхан СУИС-ийн дуулаачийн ангид магистрийн зэрэг хамгаалсан гэж дуулсан?
-Магистрт сурч байгаа. Дараа жил хамгаална. Миний хувьд сургуулиа төгссөнөөс хойш үүнд ач холбогдол өгөлгүй явдаг байсан. Хүмүүс, магистр, зарим нь доктор боллоо гээд л дуулддаг. Одоо цагт чинь хүмүүс нэг ийм сэтрийн юм их хөөцөлддөг болж дээ. Заавал доктор ч гэдэг юм уу, магистр гэдэг зэрэг авахгүй бол болддоггүй болчихож. Би ч гэсэн цаг үеэ дагаад магистрт нь сурч байна даа.
-Та нийтийн дуу олныг дуулсан. Гэхдээ сүүлдээ дуурийн урлаг руу ороод тэр бүр олны өмнө гарч ирэхээ байсан?
-Нийтийн дуунаас ардын дуу, ардын дуунаас дуурийн урлаг руу шилжинэ гэхээр хүмүүс янз бүрээр ойлгоод байдаг. Ер нь бол цаашаа дуулах, хоолойныхоо чадлыг үзэх гэсэн хүмүүс дуурийн урлаг руу зүтгэдэг учиртай. Бусад нь бол өөрсдийн арга замыг хайгаад явдаг. Тэд рок поп, нийтийн дуу гээд л олон замыг сонгодог.
- Арваад жилийн өмнө та дуурийн дуу дуулаачдын Олон улсын тэмцээнээс эх орондоо гран при авчирч байсан. Тэр үед төрөөс олгох урамшууллыг чинь өгөөгүй гэдэг. Энэ яг юу болсон юм бэ?
-Тухайн үед монгол хүний хоолойны цар, хүч тэнхээ дэлхийн хүмүүстэй өрсөлдөх хэмжээний гэдгийг үзүүлэхийн тулд СУИС-ийн дуулаачийн ангийн оюутнууд зүтгэж байсан л даа. Түүний нэг илрэл нь талийгаач Ганбат байсан юм. Тэрээр олон улсын Б зэрэглэлийн уралдааны хоёр, гуравдугаар байрын шагналтай. Мөн А зэрэглэлийн уралдааны тусгай байрын шагналыг Монголдоо авчирч байлаа. Үүнээс өмнө бол АЖ Жаргалсайхан, АЖ зууны манлай дуучин Уртнасан нар Б зэрэглэлийн уралдаантай дүйцэхүйц уралдаанаас гуравдугаар байрын шагнал, хүрэл медаль авчирч байсан түүхтэй. Түүнээс хойш энэ амжилт давтагдахгүй явсаар байгаад би анх удаа Олон улсын дуурийн залуу дуучдын уралдаанаас гран при шагналыг эх орондоо авч ирсэн. Энэ амжилт одоогоор цорын ганц байгаа. Сая А зэрэглэлийн уралдаанаас Амартүвшин гэдэг залуу Монголдоо хоёрдугаар байрын шагналыг авч ирлээ. Энэ бүх амжилт монгол хүний төрөлхийн байгалийн хоолойны цар, хүчийг дэлхийд харуулж байгаа тод жишээ юм л даа. Монгол хүн дэлхийн хаана ч очоод хэнтэй ч өрсөлдөх бүрэн чадалтай гэдгийг харуулж байгаа хэрэг.
-Сүүлийн үед дэлхийн орнуудыг хамарсан тэмцээн, уралдаанд монголчууд бүх салбарт дээгүүрт орж байна. Гэхдээ төрөөс тэднийг үнэлж байгаа үнэлэмж нь өөр харагддаг?
-Тийм л дээ. Спортынхон өөрсдийнхөө гаргасан амжилт болгоныг үнэлүүлж чаддаг. Гаргасан болгоныг шүү дээ. Энд А,Б,В зэрэглэл гэлтгүй аль нэгэн уралдаан тэмцээнээс шагнал авч ирэхэд тэр хэмжээнийхээ урамшууллыг авч чадаж байгаа. Харин урлагийнхан бол тэгэж чаддаггүй. Нөгөө талаас урлагийнхан чинь их атаархуу хүмүүс шүү дээ. Атаач жөтөөч, арчаагүй хүмүүс олонтой. Тийм болохоор нэгнийхээ гаргасан амжилтад садаа чөдөр болдог. Уг нь бол энэ болгоныг үнэлээд явбал Далантай, Ганбат нарын амжилтаар юм төгсчихгүй. Дараа дараагийн удаа өөрсдийнх нь шавь нар нь ахиад тэр уралдаанд орно. Амжилт үзүүлэхийг хүснэ. Тэр болгонд тийм ухаан гаргаж чаддагүй л юм. Нөгөө Хайдавийн Далантай тийм амжилт гаргалаа. Заавал Хайдавын хүүхдүүд энэ уралдаанд оролцож ийм амжилт гаргаж байх ёстой юм уу гэсэн ийм атаархлууд их байдаг. Би цорын ганц гран приг авч ирж чадсан ч өнөөдрийг хүртэл шагналаа авч чадаагүй яваа хүн. Намайг гран при авчирсны дараа төрөөс надад гавьяат цолыг хоёр жилийн дараа өгсөн л дөө. Гэхдээ л би авах ёстой байсан урамшууллаа өнөөдрийг хүртэл авч чадаагүй. Амжилтаа үнэлүүлж чадаагүй яваа. Нөгөө талаас манай соёлыг хариуцсан түшмэдүүд энэ талын мэдлэг дулимагхан нь харагдаад байдаг. Нэг сайдын авгай, нэг сайдын авгайгийн найз нөхдүүд дарга түшмэдүүд болоод суучихдаг. Тэгээд нөгөө нөхдүүд нь ажлаа сайн хийж чаддаггүй. Хэн нь хэн юм бэ гэдгээ ойлгодоггүй. Үнэлэмжүүд нь юу юм бэ гэдгийг тодорхойлж мэддэггүй юм. Энэ шагнал урамшууллын тухай манай Хайдав багш сонин хэвлэлээр зөндөө л ярьсан. Сайд дээр хүртэл бичиг оруулсан.Тэгээд журмын тухай юмаа бид хэлсэн гээд байдаг. Тэр журам нь Урлагийн Зөвлөл гэдэгтэй холбогдож байгаа юм. Тэр зөвлөлд нь хуучирчихсан, атаархахаас өөр юм мэдэхээ байсан хүмүүс байгаад байсан. Энэ нийгэм өөрөө чөлөөтэй, ардчилсан, хүний төлөө гэсэн нийгэм байгаа учраас одоо тийм сэтгэлтэй хүмүүс дуурийн салбарт өөрийн эрхгүй үгүйлэгдэж байна. Ялангуяа мэргэжлийн урлагийг хол явуулъя, цааш хөгжүүлье гэвэл өрсөлдөөнүүдийг чөлөөтэй сайхан байлгах хэрэгтэй байна. Дуурийн театрын хуучин коммунист бүлэглэлүүдийг задлах зайлшгүй шаардлагатай болсон. Коммунист сэтгэлгээнээсээ салаагүй хүмүүс тэнд өнөөдрийг хүртэл угжирсаар байгаад байна. Тийм учраас өнөөдөр Амартүвшин гэдэг хүүхдийн тухай ярьж чадахгүй байгаа. Яагаад гэвэл, тэд тэр хүүхдийг илүү алдар хүндэд хүргэнэ гэхээс айж байгаа. Илүү алдартай, илүү нэр хүндтэй, өөрсдөөс нь давсан алдар хүндэд хүрнэ гэхээс бэргэж яваа. Өнөөдөр манайд дуурийн урлагийн ганцхан театр байгаа нь энэ салбарыг цаашид хөгжихөд хэцүү болгож байгаа юм. Тэнд ганцхан театр монопол байгаад байна шүү дээ. Уран сайхны удирдагч, удирдаач нь гэдэг юм уу мөнхөд байх ёстой гэсэн шиг хэдэн хүмүүс байдаг. Тэд ямар цаанаасаа заяагдчихсан хүмүүс биш тэднийг өөрчлөх л хэрэгтэй. Олон сайхан чадалтай залуучууд сургууль төгсч байна. Тэднийг яагаад ажиллуулж болохгүй гэж.
-Таны хувьд дуурийн театрт гоцлол дуучнаар олон жил ажилласан. Одоо гарчихаад театраа муулаад байж болж байгаа юм уу?
-Асар их алдаатай хүмүүс тэнд байгаа болохоор би ингэж ярьж байна. Өөрсдөө өөгүй улс шиг хүний өөг дандаа харж байдаг. Тэгсэн мөртлөө өөрсдөө толгойн дээрээ асар их өөтэй явж байдаг тийм л улсууд. Энэ байгууллагад том шалгалт хийх, ажлаа мэддэггүй нөхдүүдтэй хариуцлага тооцох хэрэгтэй. Уран бүтээлчтэй тооцоо хийх биш. Уран бүтээлчид бол тэдний ажлыг гүйцэтгээд байгаа гүйцэтгэгч хүмүүс. Өөрсдийнхөө ажлыг уран бүтээлчдээр гүйцэтгүүлдэг атлаа уран бүтээлчдийнхээ асуудлаар сонин зүйл яриад явдаг удирдлагуудыг өөрчилье. Өнөөдөр дуурийн урлагт асар их шинэчлэл хэрэгтэй байна. Өчнөөн олон сайхан залуучууд сургууль төгсч байна, өчнөөн олон дуулъя гэсэн залуус ажлын байр байхгүй, чөлөөт уран бүтээлч хийгээд явж байна. Яг үнэндээ тэр чөлөөт уран бүтээлч гэдэг хүмүүс чинь бор зүрхээрээ урлагаа төлөө явж байдаг юм. Тэд улсаас цалинжаагүй, улсад дарамт болохгүй байна. Миний хувьд чөлөөт уран бүтээлчдийг төрөөс хөхиүлэн дэмжих хэрэгтэй гэж боддог.
-Ярилцлагаа өөрийн тань хувийн амьдралын талаар үргэлжлүүлье гэж бодлоо. Таныг жилийн өмнөөс покерт их хорхойсож тоглодог болсон мэдээлэл гарч байсан?
-Хүн чинь олон сонирхолтой байдаг шүү дээ. Хүмүүс хөзөр тоглох сонирхолтой байдаг. Эрсдэл хийх гэсэн хүний төрөлхийн зөнгөөрөө энэ тоглоомонд хорхойсдог байж болох юм. Ер нь тэгээд дэлхий нийтээрээ тоглож байгаа тоглоомыг тоглоход яахав дээ. Хамгийн гол нь амьдралаа үрэхгүй, сонирхолынхоо хүрээнд л тоглох хэрэгтэй. Миний хувьд покерийг чөлөөт цагаараа хааяа тоглодог.
-Та саяхан хүүтэй болсон гэсэн үү?
-Тийм ээ. Хүүтэй болсон. Хүүгийн маань нэрийг Билгүүнтөгөлдөр гэдэг. Удахгүй нэг нас хүрнэ.
-Сүүлийн үеийн уран бүтээлийн сониноосоо манай уншигчдад хүргэвэл ?
- Ардын урлагаа сурталчлах ажил багагүй хийж байна. Мөн холбооныхоо дуучидтай хамтарч уран бүтээл туурвиж байгаа. Сүүлийн үед найз нөхөд, намайг сонсдог ард олон маань тоглолт хийхгүй юм уу гэж сануулж байгаа. Энэ намраас тоглолтоо хийх төлөвлөгөөтэй явна. Тоглолт маань аравдугаар сард байх болов уу. Дан дууны тоглолт хийх байх. Миний хувьд 2008 онд Монголд анх удаа 100 доллараар сонгодог тоглолт хийж байлаа.
Ярилцсан: С.Вансэмбэрүү
Subscribe to:
Post Comments (Atom)
Хамтран ажиллагчид
Агуулга огноогоор
-
▼
2011
(46)
-
▼
July
(12)
- Гэнэн, “тэнэг” Монголчууд
- Ээлжит бус чуулган хуралдах эсэх ҮАБЗ-өөс хамаарна
- Арын сайхан хангайн цэнхэр сувд “Тэр их цагаан нуур”
- Томчуулын толгойгоор “туг тахих”-аа мартчихсан уу
- Монголоороо омогшихын учир
- ТҮК-иудыг татан буулгая
- МОНГОЛЧУУД БИД ХААН ТҮҮХТЭЙ АРД ТҮМЭН
- У.Далантай: Коммунист удирдлагыг нь өөрчилж байж М...
- Нийслэлийн иргэн гэж хэн бэ ?
- Д.Тунгалаг: Гурван жил зүрх зүсэгдэж, элэг эмтэрч ...
- Төсөл хэрэгжвэл Богд уулыг тойруулан 168 км төмөр ...
- Бүлэг хулгайчдыг саатууллаа
-
▼
July
(12)
0 comments:
Post a Comment