"Нийслэл таймс" сонин
"Нийслэл таймс" сонин
E-marketing officer
URTNASAN Shirchin
Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599
E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk
Нэгдэх
Их уншигдсан
-
“Багануурын уурхай” уул нь стратегийн орд төдийгүй зах зээлийн хүнд үед нийслэлийн цахилгаан станцуудыг хангаж Улаанбаатар хотоо хөлдөөлг...
-
СУБАРУ-ГИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЙХАМШИГУУД ТЭГШ ХЭМТ SUBARU BOXER ХӨДӨЛГҮҮР SUBARU BOXER® хөдөлгүүр нь арал...
-
Улс төр
-
Шинээр баригдаж буй барилгуудын нэг давхарт үнэгүй бие засъя Жаахан байхад ганц нэг бороо дусалвал “Бороо, бороо ороосой Оросын маамуу ир...
-
“Охид ариун бол төр ариун” гэдэг. Энэ үгийг зүгээр ч нэг хэлээгүй нь лавтай. Зүй нь эмэгтэй хүн хэвлийдээ хүмүүн гэгч эрдэнийг тээн төрүүл...
-
Монголын яруу найргийн нэгэн үеийн төлөөлөл, МҮОНР-ийн редактор, МЗЭ-ийн болон утга зохиолын төлөө шагналт, яруу найрагч Маналсүрэнгийн Батт...
-
УИХ-ын 76-гийн дутууг гүйцээж болно УИХ-ын 76 гишvvн хуулиа боловсруулж, хэлэлцэж батлахдаа дутуу боддог нь хоёр ч хуулийн төслөөс харагд...
-
Ерөнхий сайд аа, “Багануур бас л нохойн замаар орлоо” “Багануурын уурхай” уул нь стратегийн орд төдийгүй зах зээлийн хүнд үед нийслэлийн ...
-
Боловсрол эрүүл мэнд
-
Монгол Улсын гавьяат тамирчин, Ази тивийн хошой аварга боксчин, дасгалжуулагч Хайдавын Алтанхуяг гуайг хоймрын зочноороо урилаа. Цаггаа цалг...
Эдүгээгийн нийслэлийн нийтийн тээврийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэе гэвэл метро болон тусгай замын автобустай болох шаардлагатай болоод байгаа.Үүнтэй холбогдуулан боловсруулсан төслүүдийг нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүдэд өнгөрсөн мягмар гарагт танилцуулсан билээ. Энэ үеэр “Билиг Капитал” компани өөрийн зардлаар судалгаа хийж, ирээдүйд нийслэл орчмын төмөр замын болон нийтийн тээврийн хөгжил ямар байж болох талаарх төслийг сонирхуулсан юм.
Xот дундуур аюултай ачаа дамжин өнгөрөхгүй
Уг төсөл нь хотын ойролцоох төмөр замын сүлжээг өргөтгөн ачаа эргэлтийг түргэсгэх ач холбогдолтой. Мөн нийслэл дундуур тавигдсан төмөр замыг нийтийн тээвэрт ашиглах замаар Улаанбаатарын замын хөдөлгөөний ачаалал, агаарын бохирдлыг бууруулахад дөхөм болно хэмээн үзэж байгаа аж. Энэхүү төслийг нийслэл болон Төв аймгийн Мандал, Сэргэлэн, Баян сумын нутагт хэрэгжүүлэхээр тооцоолжээ.
Тус компанийнхан төслийн үндэслэлдээ хотын нийтийн тээврийн статистик үзүүлэлтүүдийг дурдсан. Тухайлбал, нийслэлд жилд ойролцоогоор 193 сая зорчилттой буюу нэг хүн өдөрт 3-4 удаа, дунджаар 3.4 км зорчихдоо 29 минут зарцуулдаг тооцоо гарчээ. Эдүгээ дүүргүүдээс хотын төв рүү хандсан тээврийн хөдөлгөөний хэмжээ хамгийн элбэг. Мөн баруун, хойд, зүүн бүсээс төв рүү хандсан хөдөлгөөн их байдаг бөгөөд хот төлөвлөлтийн дагуу шинэ суурьшлын бүсүүд бий болсноор хүн амын шилжилт хөдөлгөөн ихээр нэмэгдэх хандлага ажиглагдсан байна.
Төсөл боловсруулагчид нийслэл газар зүйн байршлын хувьд уулаар хүрээлэгдсэн онцлогтой. Тиймээс өнөөгийн бидний ашиглаж буй төмөр замыг гүүр, тунель зэрэг хиймэл байгууламжгүй байгалийн аясыг дагуулан барьсан нь ачаа тээвэрлэхэд тохиромжгүй. Хот орчмын уулархаг бүсээр ачаа нэвтрүүлэн өнгөрүүлэхийн тулд цувааг олон дахин салгаж бага хэмжээгээр тээвэрлэн эргэн холбож цаг алдаж, үргүй зардал ихээр гаргадаг.
Улаанбаатар Төмөр зам ХНН-ийн мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Хонхор, Эмээлт, Хоолт орчмын зам дээр хөдлөх бүрэлдэхүүний хос дугуйн хэвийн бус элэгдэл болон ноцтой эвдрэл гэмтэл гардаг бөгөөд үүний засвар үйлчилгээнд жилд дунджаар арван тэрбум төгрөг зарцуулдаг. Хэвгий замаас шалтгаалж ачааны цувааг салгаж тээвэрлэн дахин нийлүүлэхэд 12 тэрбум төгрөгийн үргүй зардал гардаг байна.
Төсөл боловсруулагчид төмөр замаар тэсрэх дэлбэрэх аюултай, хортой ачааг хотын төвөөр тээвэрлэж байгаа асуудлыг олон улсын стандартад нийцүүлэн яаралтай шийдвэрлэх цаг ирсэн гэдгийг анхааруулж байлаа.
Энэхүү ачаа болон зорчигч тээврийн зориулалттай төмөр замын шинэ шугамыг одоогийн Мандал өртөөнөөс салаалуулан Богд уулыг тойруулан Багахангай өртөөнд холбох хувилбарыг оновчтой хэмээн үзэж байгаа аж. Төслийг хөгжүүлэх төлөвлөгөөгөөр Богд уулыг тойруулан 168 км төмөр замыг шинээр барих шаардлагатай. Ингэснээр Улаанбаатар төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний хурд 40 км/цагаар нэмэгдэн, ачаа тээх нэвтрүүлэх чадвар 40-60 орчим хувиар өсч, төмөр замын гол
магистрал замын ачаа эргэлт нэмэгдэн өрсөлдөх чадвар нь дээшилнэ.
магистрал замын ачаа эргэлт нэмэгдэн өрсөлдөх чадвар нь дээшилнэ.
Ачаа тээвэрлэх хүчин чадал дээшилснээр ачааны эргэлтээс олох орлого 134 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ. Мөн хотоор дамжин өнгөрч буй аюултай ачаа үгүй болох бөгөөд төлөвлөж буй нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний тээвэрлэлт хойд зүгээс тээвэрлэхэд шаардагдах зайлшгүй хийгдэх ажлуудын нэг хэсгийг гүйцэтгэх давуу талтай юм байна.
Зардал багатайгаар шинэ шугам нэвтрүүлэх боломжтой
Зүүн европоос далайн гарц болон Хятадын боомтууд руу гарч буй тус компанитай өрсөлдөх гурван шугам байгаа аж. Ази-Европын улсуудын хооронд жилд нийт 3.0 тэрбум тонн ачаа эргэлт хийгддэг. Нийт ачаа эргэлтийн 1 хувь нь Монгол Улсын нутаг дээгүүр тээвэрлэгдвэл 600.000 сая ам.долларын орлого олох тооцоо хийжээ.
Богд уулын урдуур 168 км төмөр замыг татсаны дараа одоо явж буй төв магистрал зам эхний ээлжинд хотын баруун бүс буюу Толгойт өртөөнөөс Амгалан өртөө рүү ашиглах боломжтой. Уг замын нийт урт 23 км, 21 буудалтай, буудал хоорондох дундаж зай 1.095 км үндсэн шугам байх гэнэ.
Судалгаагаар хоёдугаар ээлжинд хойд зүгээс буюу 7-н буудлаас Баянхошуу, Баруун, Зүүн салаа чиглэлээс хотын төв рүү чиглэсэн шугамуудыг төлөвлөжээ. Хот төлөвлөлтийн дагуу Нисэх, Яармаг орчмын шинэ суурьшлын бүсүүд бий болсноор хот руу чиглэх хөдөлгөөн нэмэгдэх тул төв шугамаас салаалсан замуудыг ашиглан зардал багатайгаар энэ чиглэлд шугам нэвтрүүлэх боломжтой аж. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд барьж байгуулах зам, буудал, гүүрэн байгууламж, хөдлөх бүрэлдэхүүн дэх зүтгүүр зэрэгт нийт 756.950 сая төгрөг зарцуулахаар тооцоолжээ.
“Нийслэл орчмын төмөр замын болон нийтийн тээврийн хөгжил” төсөл хэрэгжсэнээр зардал багатай олон улсын жишигт нийцсэн нийтийн тээвэртэй болох, зорчигчдын аюулгүй найдвартай байдал хангагдах, Улаанбаатар төмөр замын эзэмшилд байгаа газрыг бусад зориулалтаар ашиглах боломжтой.
Мөн шинээр баригдах төвийн бүсийн төмөр замын буудлуудыг худалдаа, үйлчилгээний талбайтай байгуулснаар талбай түрээслүүлэн нэмэлт орлого олох, буудлын барилгын төслийг хувийн хэвшлийн компаниудаас хөрөнгө босгон, эдгээр компаниудад талбайг эзэмшүүлэх замаар буудлын барилгыг санхүүжүүлэх, шинээр ажлын байрууд нэмэгдэх эерэг талуудтай ажээ.
Т.Сэлэнгэ
Subscribe to:
Post Comments (Atom)
Хамтран ажиллагчид
Агуулга огноогоор
-
▼
2011
(46)
-
▼
July
(12)
- Гэнэн, “тэнэг” Монголчууд
- Ээлжит бус чуулган хуралдах эсэх ҮАБЗ-өөс хамаарна
- Арын сайхан хангайн цэнхэр сувд “Тэр их цагаан нуур”
- Томчуулын толгойгоор “туг тахих”-аа мартчихсан уу
- Монголоороо омогшихын учир
- ТҮК-иудыг татан буулгая
- МОНГОЛЧУУД БИД ХААН ТҮҮХТЭЙ АРД ТҮМЭН
- У.Далантай: Коммунист удирдлагыг нь өөрчилж байж М...
- Нийслэлийн иргэн гэж хэн бэ ?
- Д.Тунгалаг: Гурван жил зүрх зүсэгдэж, элэг эмтэрч ...
- Төсөл хэрэгжвэл Богд уулыг тойруулан 168 км төмөр ...
- Бүлэг хулгайчдыг саатууллаа
-
▼
July
(12)

0 comments:
Post a Comment