"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан

Монголчууд өөрсдийгөө ингэж нэрлэжээ. Уг нь хүүхдийн зан араншингийн талаарх ярианд л гэнэн, итгэмтгий, мөрөөдөмтгий гэх үгс хэрэглэгддэг. Гэтэл энэ үгсийг сүүлийн үед насанд хүрэгчдэд ч хэлдэг болж байгаа юмбайна. Саяхан цахим ертөнцөөр аялж суухад сүлжээний бизнесийн залилангийн хэргийн талаар бичсэн нийтлэлийн дор хүмүүс сэтгэгдэл үлдээжээ.



Нэг эрхэм “Гэнэн юм уу, тэнэг юм уу, эсвэл шуналаа барьж дийлдэггүй юм уу, Яасан сонин ард түмэн бэ. Хашрахгүй юм. Тэгээд бас тэр намайг залиллаа гээд гомдоллоод явахыг нь яана вэ…” хэмээн ихэд бухимдан сэтгэгдэл үлдээжээ. Нээрээ ч түүний хэлсэн үг байгаа оносон мэт санагдаж байна. Учир нь монголчууд бараг бүгд сүлжээний бизнес нэрээр гардаг залилангийн хэргийн тухай их, бага гэлтгүй ойлголттой байдаг.
Тэгсэн мөртлөө “баг”-аа өөрчлөөд гараад ирэхээр нь хууртаж орхидог гэм бий. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр хамаг мөнгөө залилуулж, алдсаныхаа дараа “Яг л үнэн юм яриад байх шиг байсан шүү дээ” хэмээн харамсаж суугаа хүн олон бий. Харин тэд ахиж хууртахгүй ээ хэмээн хэлдэг шигээ байж чаддаг болов уу. Бараг лүгүй байх.
Өнөөдөр хамаг мөнгөө алдчихлаа гээд уйлаад сууж байсан хүн маргааш “Миний “хөл” болоод элсчих хө. Цэвэр ашиг нь тэд” гээд танидаг хүмүүс рүүгээ утас цохиж харагддаг. Монголд гоо сайхны, хүнсний, машины, эмийн, бэлэн мөнгөний гээд сүлжээний бизнес улам л хүрээгээ тэлж гарч ирсээр байна. Бүр гадаадад суралцуулна, орон сууцжуулна гэх нэрийн дор ч энэ бизнес цэцэглэсээр байгаа юм.
Гэхдээ сүлжээний бизнес нэрийн дор залилагчдад хууртаж байгаа хүмүүс залилж байгаагаасаа илүү “аймаар”. Учир нь тэд баяжих хүсэлдээ хэт автаж гэр бүлийнхэн, ойр дотныхныгоо ямар ч аргаар хамаагүй энэ “бизнес”-тээ татан оруулдаг. Бүр зарим нь хүнээс мөнгө зээлж, хэд хэдэн хүний нэр дээр залилагчдад мөнгөө өгч алдсан тохиолдол бий.
Харин сүлжээний бизнес нэрийн дор халхлагдсан залилангийн хэрэг байгааг гадарласан нэг нь тийм ч яаран энэ зүг хөдлөхгүй. Сүлжээний бизнес нэрээр иргэдийг залиласан хэрэг баяр ёслол, тэмдэглэлт ойн үеэр ихэсдэг нь нууц биш. Үндэсний их баяр наадмын өмнөхөн “Айсуй жаргал” ТББ-ынхан сүлжээний бизнес нэрээр иргэдээс мөнгө татаж, доороо таваас зургаан хүн элсүүлсэн тохиолдолд машинтай болох боломжтой хэмээн залилж байсан нь олон нийтэд ил болсон.
Одоогийн байдлаар уг хэргийг хохирогчид 1500-д хүрээд байгаа аж. УМБГ-ынхан уг хэргийн мөрөөр шалгаж, өөр хэд хэдэн төрийн бус байгууллага залилангийн гэмт хэрэг үйлдэж байсныг илрүүлээд байгаа юм. Тодруулбал, “Байгаль-Эрдэнэ”, “Говийн хөгжлийн ирээдүй”, “Барагдашгүй алмааз”, “Хүсэл мөрөөдлийн хүч” зэрэг төрийн бус байгууллагууд аж.
Эдгээр байгууллагын иргэдийг хууран мэхэлж, төөрөгдүүлэх замаар хохироосон байж болзошгүй хэмээн сэжиглэж, эздэд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Нэгэн жишээ дурдахад, энэ сарын эхээр иргэдээс их хэмжээний мөнгө залилж авсан гэмт этгээдийг цагдаагийнхан баривчилсан. Тэрээр Англи, Ирланд, АНУ-д суралцуулна гэх нэрийдлээр нийтдээ 20 орчим мянган доллар, 7.6 сая төгрөгийг завшсан нь тогтоогдсон.
Өнгөрсөн долоо хоногг л гэхэд залилангийн хоёр хэрэг бүртгэгджээ. Тиймээс цагдаагийн байгууллагаас хуурамч зар сурталчилгаанд итгэж, эд хөрөнгөө бусдад залилуулахгүй байхыг иргэдэд анхааруулсаар байна. Гэвч Монголд бусдад хууран мэхлэгдэх тохиолдол тасрахгүй байна. Нээрээл хууртаж хаширдаггүй гэнэн “тэнэг” монголчууд юм даа.
Ер нь залилангийн хэргийг газар авахуулахгүй байхын тулд иргэд өөрсдөө болгоомжлох хэрэгтэй. Гэтэл манайд байдал эсрэгээрээ харин ч энэ төрлийн гэмтхэргийг хүмүүс өөрсдөө хөхиүлэн дэмждэг тал бий. Нэг ёсондоо залилуулах хүн байгаа учраас л залилагчид гарч ирээд байгаа хэрэг. Түүнээс хэн ч худал үгэнд хууртахгүй бод бусдыг залилж мөнгө олох гэсэн бодол хэний ч толгойд эргэлдэхгүй нь лавтай.
Ж.Тагтаа

0 comments:

Post a Comment