"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан


Монгол бахархал

Монголчуудад бахархах зүйл олон боллоо. Тэр тусмаа энэ зун монголчуудын хувьд эх орноороо омогшихгүй байхын аргагүй үйл явдлууд тохиож байна. Заримыг нь дурдвал, “Монголын уламжлалт баяр-Наадам”-ыг ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвд бүртгэж, мөн Монголын “Лу Алтан товч”, “Монгол шунхан Данжуур” бүтээл дэлхийн баримтат өвд бүртгүүлэв. Бас Монгол гэр дэлхийн 10 тансаг сууцны нэгээр шалгарлаа.

Улмаар энэ зун Монгол Улс төрийн далбааны стандартыг Стандартчилал, хэмжилзүйн үндэсний зөвлөлөөс баталж үүндээ төрийн далбааг айлчлалын үед хэрэглэхдээ ямар хэмжээтэйг, энгийн хэрэгцээнд ямар стандарт баримтлах, даавуун материал нь ямар байхыг заав. Төрийн далбааг цаасан дээр хэвлэх өнгийг нь хүртэл кодолж гаргасан байна.
 Мөн энэ зун Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Төрийн далбааг дээдлэн хүндэтгэх санаачилгыг түгээн дэлгэрүүлэх тухай зарлиг гаргалаа. Уг зарлигт “Монгол хүний үндэсний бахархал, эх оронч үзлийг хөхиүлэн дэмжих зорилгоор Монгол түмний их түүх, эв нэгдэл, цог хийморийн илэрхийлэл болсон Төрийн далбаагаа өргөө гэр, албан тасалгаандаа ёс төртэй залж, гүн хүндэтгэлтэй хэрэглэж хэвшихийг Монгол Улсын нийт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад уриалсугай” гэжээ. Бахархмаар зүйл. Анх УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж. Сүхбаатар, Н.Батбаяр, Ц.Дашдорж нар Төрийн далбааны тухай хуулийг 2008 онд санаачлан 2009 онд батлуулсан. Үүнээс хойш долдугаар сарын 10-ныг Төрийн далбаанд хүндэтгэл үзүүлэх өдөр болгон хуульчилсан юм. Энэ жил уг өдрийг монголчууд өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн. Монголчууд өргөө гэрийнхээ хоймор морин хуураа залсан шиг монгол өрх бүр төрийнхөө далбааг хүндэтгэн хойморио залах боллоо. Би Монгол хүн гэж омогших, өөрийгөө эх орныхоо нэгээхэн хэсэг гэдгээ өдөр бүр мэдрэх сайхан боломж бидэнд тохиолоо. Үнэнийг хэлэхэд монголчууд үндэсний баяр наадмаараа л төрийн далбаагаараа “гангардаг” байв. Наадмын гурван өдөр машиндаа төрийнхөө далбаа байрлуулж, хүүхдүүд хацар дээрээ далбаа зуруулна. Мөн энэ өдрүүдэд Монгол Улс хэмээн худан бичгээр бичсэн бичиг бүхий фудволк төрийн далбаатай малгайгаар гоёдог байв. Харин одоо Улсын Төрийн далбаатай шүхэр хүртэл гарчихаж. Бэлэгдэлтэй юм. Шүхэр борооноос эзнээ хамгаалж байгаа шиг эх орон минь биднийг бас ингэж хамгаална даа гэсэн утга агуулагдаж байх шиг санагдана. Ингэж бодохоор төрийн далбаагаараа бахархахгүй байхын аргагүй бодогдоно. Харин баяр наадмаас бусад өдрүүдэд монголчууд төрийн далбаагаа тоодоггүй гэвэл худал болно. Монголчууд төрийнхөө далбааг хүндэлж байгаа нь энэ гээд сүр дуулиан болгоод байдаггүй ч сэтгэл зүрхэндээ хамгийн ойр байлгадаг ард түмэн. Төрийн далбаа гэдэг тухайн улс орны ард түмнийг нэгтгэж чаддаг тийм л аугаа зүйл байдаг. Хөх тэнгэрт намиран байгаа төрийнхөө далбааг хараад омогшихгүй, эх орноороо бахархахгүй монгол хүн бий гэж үү. Наадмын хэд хоног Сүхбаатарын талбай дээгүүр явахдаа үл ялигхан сэвэлзэх салхинд намирах төрийнхөө далбаанд залбирч буй хүмүүсийг хараад сэтгэл догдолж л явлаа.
 Монгол бахархал маань үргэлжилсээр байна. Өнгөрөгч оны долдугаар сарын 6-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойг угтаж, үндэсний бичгээ сэргээн хэрэглэх зорилгоор “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх” тухай зарлиг гаргасан билээ. Ерөнхийлөгчийн зарлиг ёсоор Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдээс гадаад улсад явуулах албан бичгийг монгол бичгээр бичиж, орчуулгыг нь НҮБ-ын албан ёсны нэг хэлээр хадмаллан илгээх, шинээр төрсөн үрс, хуримаа хийсэн хосууд үндэсний бичгээрээ бичсэн гэрчлэх бичгээ авч, эрдэмтэд, төгсөгчид хос бичгээр бичсэн үнэмлэх, өргөмжлөл гардахаар болсон. Энэ зарлигийг 2011 оны долдугаар сарын 1-нээс Монгол Улс даяар дагаж мөрдөхөөр болсон билээ. Энэ ч мөн монгол хүн бүрийн бахархал. Эдгээрээс харахад энэ зун монголчуудын хувьд бахархал дүүрэн үйл явдал элбэг байна.                                                   
Ж.Тагтаа
 
   

0 comments:

Post a Comment