"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан

УИХ-ын 76 гишvvн хуулиа боловсруулж, хэлэлцэж батлахдаа дутуу боддог нь хоёр ч хуулийн төслөөс харагдлаа. Энэ оны нэгдvгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хууль нь амьдралд нийцэхгvйн улмаас засч залруулсан.

Тус хуулийн хамгийн алдаатай хэсэг нь согтууруулах ундааг худалдан борлуулахад ногдуулсан тэмдэгтийн хураамж нь хэтэрхий өндөр юм байна гэдгийг 76 дараа нь хvлээн зөвшөөрч, өөрчилсөн билээ.

УИХ-ын гишvvдийн хувьд өөрсдөө найман нэрийн барааны дэлгvvр ажиллуулдаггvй болохоор арван сая төгрөгийн хураамж хэр их болохыг мэдэхгvй байх нь аргагvй биз ээ. Арван сая төгрөгт багтах бараа эргэлттэй байдаг худалдаа эрхлэгчид арван сая төгрөгийн тэмдэгтийн хураамж төлж дийлэхгvй байх нь ч аргагvй байсан.

Эл байдлыг ухаарч мэдсэн УИХ-ын гишvvдэд олонхи талархаж буй нь лавтай. Мөн өнгөрөгч сарын 5-наас хэрэгжиж эхэлсэн Эрvvл мэндийн тухай хууль байна. Энэ салбарт долоон мянга гаруй нь их эмч, нэг мянга гаруй эм зvйч, арван мянга орчим сувилагч, 15 мянга гаруй ажилтан албан хаагчтай гээд 40-өөд мянган хvн ажилладаг.

Хэрэгжиж эхэлсэн хуулийн хариуцлагын тухай зvйл заалт эмч нарт “таалагдсангvй”. Хэд хэдэн эмнэлгийн эмч, сувилагч ажилтан, албан хаагчид цайны цагаараа суулт зарлаж, эсэргvvцлээ илэрхийлж байна. Одоохондоо цайны цагаараа шvv.

Тэдний зvгээс “Нэг их эмчид 400 орчим хvн, нэг сувилагчид 300 гаруй хvн ногддог. Ийм байдалд ажиллах нөхцөлийг нь хангаж өгөөгvй байтлаа хэтэрхий өндөр хариуцлага тооцохоор хуульчилсан байна” гэж байгаа. Харин УИХ-ын зvгээс “Сайн хууль болсон. Энэ салбарт шинэчлэл авчирна. Энэ салбарынхан хариуцлага алдаж болдоггvй. Хариуцлага өндөр байх нь эрvvл мэндийн салбарынханд дарамт vvсгэж байгаа хэрэг биш” зэрэг тайлбарыг хэлсээр.

“Эмч би, Эмчийн ёс зvй, төрийн хуулийг чандлан сахиж, Эрдэнэт хvний амь нас, эрvvл мэндийн төлөө Эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгvй зориулахаа тангараглая, тангараглая, тангараглая” гэж тангараг өргөсөн хvний их эмч нар жагсаал, суулт хийхээс гадна бvр ажил хаялт зарлах хvртэл арга хэмжээ авах шинжтэй.

Тэднийг дагаад сувилагч, ажилтан албан хаагчид хөдөлж болзошгvй байна. Ийм байдалд хvрвэл УИХ-ын 76 Эрvvл мэндийн тухай хуулийг эргэн харахаас өөр аргагvй байдалд орно. Уг нь Эрvvл мэндийн тухай хуулийг өөрчилж, шинэчлэх бvртээ эмч нараар тангараг өргvvлдэг байсан бол ийм байдалд хvрэхгvй байсан биз ээ.

Тvvнчлэн ирэх оны нэгдvгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бас нэг хууль бий. Энэ нь нийтийн тээвэр, таксид явж буй тээврийн хэрэгслvvдийг газаар явуулдаг болох тухай. Багагvй хөрөнгө мөнгө шаардагдах тул нийтийн тээврийнхэн бас л хошуугаа унжуулаад, элдэв юм ярьж эсэргvvцэх нь тодорхой.

Энэ мэт УИХ-ын 76-гийн дутуу бодож, хууль баталдаг нь хэрээс хэтэрлээ. Одоо энэ УИХ-д намар, хаврын гэсэн хоёр чуулган vлдээд байгаа. Энэ хугацаанд тэд хууль уншиж судлахаасаа илvvтэй сонгуулийн пиараа хийж пижигнэх нь ойлгомжтой. Энэ хооронд хуудуутай хууль гарахыг vгvйсгэх арга алга. УИХ-ын 76-гаас гадна өөр “толгойнуудын” бодлыг нэмж, хуулиа алдаагvй гаргах шаардлага тулгараад байна.

Vvнээс гарах нэг арга зам нь хуулийн төслийг олон нийтээр хэлэлцvvлэх. Заавал бvх хуулийг хэлэлцvvлээд байх албагvй байж болно. Тухайлбал, масст хамааралтай хуулиудыг олон нийтээр хэлэлцvvлж, амьдралд нийцсэн хууль гаргахгvй бол энэ УИХ-ын нэр хvнд шалны алчуураас дор орох нь.

Хуулийн төслөөр хэлэлцvvлэг явуулж, санал бодлыг нь тусгадаг практик манай улсад ийм арга нэвтрээд удаагvй байна. 2009 оны арванхоёрдугаар сарын 15-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар байгуулагдсан “Иргэний танхим”-ын vйл ажиллагаа эдvгээ хэд хэдэн аймаг, дvvрэг төдийгvй хилийн чанадад хvрээд байна.

Уг нь гурван жилийн өмнө УИХ-ын гишvvн Г.Занданшатар томоохон хуулийн төслvvдийг батлахын өмнө олон нийтээр хэлэлцvvлэх тухай саналыг Эдийн засаг болон Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр гаргасан.

Тухайн vед Г.Занданшатар гишvvний саналыг 20 гаруй гишvvнээс тав нь л дэмжиж байв. Ингэснээр улс орны хувь заяа, олон нийтийн эрх ашигтай холбоотой асуудлуудыг 76-хан хvн хэлэлцэхийн оронд нийгмийн санал бодлыг тусгах тухай санал унасан юм. Эдvгээ эл саналыг дахин сөхөх гишvvн УИХ-д байгаа эсэх нь тодорхойгvй.

Гэхдээ УИХ-д дутагдаад байгаа, олон нийтийн эрх ашгийг хөндсөн аливаа асуудлаар шийдвэр гаргах, төрийн бодлого боловсруулах, хууль тогтоох явцад иргэн бvрийн оролцоог бий болгох талаар боддог гишvvд байгаа байх.

Ийм шийдэлд хvрсний эцэст УИХ-ын 76-гийн дутуу бодож буйг хэлэлцvvлгээр нөхнө. Эцэст УИХ-ын босгыг давж чадахгvй гацдаг хуулиуд гэж vгvй болох биз ээ. Тэртэй тэргvй сонгогчдоосоо тасарчихсан ажил, амьдралтай 76-д vvнээс өөрөө хvрэх, саналаа хэлэх, vгээ сонсгох боломж алга.

УИХ ч гэсэн батлаад гаргачихсан хууль руугаа байн байн эргэн харж, засч залруулж, нэр хvндээ унагаж байснаас олон нийтийн санаа бодлыг тусгасан хууль батлах нь дор хаяж нэр хvндэд нь хэрэгтэй баймаар юм.

Д.Навчаа

Эх сурвалж: “Нийслэл таймс”

0 comments:

Post a Comment