"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан


Нийслэлээр сонин юутай вэ

Энэ жил нийслэлд хэд хэдэн газар нүхэн гарц барихаар төлөвлөсөн. Тодруулбал, нүхэн гарцыг Улсын их дэлгүүр, Төв шуудангийн өмнө, 120 мянгатын автобусны буудал,  Ард кино театрын урд, Сансарын туннелийн орчим барих юм. Одоогоор Баянзүрх дүүргийн Сансарын туннелийн нүхэн гарц барих ажил эхлээд байна. Энэ сарын 3-нд эхэлсэн тус нүхэн гарцыг барихын тулд дулаан, цахилгааны шугамыг шилжүүлэх шаардлагатай байгаа аж. Энэ нүхэн гарцыг ирэх аравдугаар сарын 15-нд ашиглалтад өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.  


Зам хаалаа
Нийслэлд зам засварын ажил өрнөж буйтай холбоотойгоор зам хааж засвар хийж байгаа билээ. Энэ удаад Ажилчны гудамжны замд Говь ХК-ийн уулзвараас Дунд голын гүүр хүртэлх 1.2 км хэсгийн замын хөдөлгөөнийг 14 хоног хязгаарлалаа. Өнгөрөгч баасан гаригаас эхлэн хаасан энэ замын засварын ажлыг Си Эф Си групп компани гүйцэтгэж
энэ сарын 20-ны өглөө нээх аж.
Дарь-Эхийн замаар арав хоног зорчихгүй
Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6.7 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг “Эйч Кэй Би интернэшнл холдинг” ХХК хийж гүйцэтгэж байна. Замын зорчих хэсгийн өргөн 9 м, явган хүний замын өргөн 2.25 м, нэг талдаа хос гэрэлтүүлэгтэй. Нийт замын уртад далангийн өргөсөлтийн ажил, замын трасст орсон инженерийн шугам сүлжээнүүдийг шилжүүлэх ажлуудыг бүрэн хийжээ. Зам барилгын ажилтай холбоотойгоор Сансарын ШТС-аас Дарь-Эхийн хуучин эцсийн буудал хүртэлх хоёр км замын хөдөлгөөнийг энэ сарын 6-наас арав хоногийн хугацаатай хязгаарлалаа. 
Ж.Амар

0 comments:

Post a Comment