"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан

    Монгол хөгжиж, бас хөлжиж байна. Уул уурхайг дагасан мөнгөний урсгал улам бүр сэлбэгдэж, энэ жилийн хувьд гадаад зах зээл дээр алт болоод зэсийн үнэ тогтвортой өндөр байлаа. Ялангуяа алт түүхэнд байгаагүй өндөр үнэ хүрчихээд тоггвортой байх шиг байна


. Бурхны авралаар уул уурхайд тулгуурласан Монголын эдийн засагт үүлэн чөлөөний нар гийж байна.
    Эдийн засаг эрчимтэй тэлж байгааг анзаарахад төвөгтэй биш. Үүний хэрээр улсын төсвийн орлого нэмэгдэж байгаа. Гэвч орлоготой “барьцсан” зарлага бас нэмэгдэж байгаа нь нэг талаас зүй ёсных мэт боловч энэ нь “хэрэгцээгүй” хэрэглээг угжиж буй нэгэн ёсны эдийн засгийн сагалт болж байна.
  Олж, орж ирж байгаа нь сайн ч олсныхоо хэрээр гарынхаа салаагаар урсгавал гавьяа гэхээсээ илүүтэй гай чирч мэднэ. Эдүгээгийн төр засгийн мөнгөнд гаргаж байгаа араншинг ажвал нөгөө шинэ баян цээж өвчтэй гэдгийг л санагдуулаад байна. Үнэхээр л балгалзаж байна аа. Мөнгөнд хандаж байгаа хандлага гэвэл ихэнхдээ баруун солгойгүй цацаж, барж цөхсөн бардамнал яваад байна уу гэлтэй.
   Орсны хэрээр эдийн засаг сайжирч байна гэвэл бас өрөөсгөл бөгөөд чухам юунд зарцуулав гэдгээр мөнгөний үр ашиг нь илэрхийлэгдэх учиртай байх. Байгаа юмыг барах шиг амархан юм хаана байна.

 Саяхан бүсийн нэмэгдлийн тухай хууль батлагдсан. Их Хурлын гишүүн Д.Очирбат эхчүүдэд cap бүр тэтгэмж өгөх тухай хуулийн төсөл санаачилчихсан байн байн ярилцлага өгсөн шиг чуулганаа хүлээж байна. Үүнд лавтайяа 30 гаруй тэрбум төгрөг шаардлагатай юм байх.

Ирэх жилээс эхлэн манай 170 шахам их, дээд сургуулийн оюутнууд cap бүр тэтгэлэг авдаг болно. Бас л зуу зуугаар тоологдох тэрбум төгрөг хэрэгтэй байх. Үүнтэй зэрэгцээд их дээд сургуулиудад хувь хувьсгалыг нь үл харгалзан төрөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх юм байна. Оюутнууд энэ жил хүний хөгжил сангаас дахиад хагас сая төгрөгийг сургалтын төлбөртөө авна.

Энэ нь наанадаж 130 гаруй мянган оюутанд хамаатай. Иргэдэх орны хишгийн сая төгрөгөө хүлээж байна. Дунд сургуулиудын үдийн цай хөтөлбөрийг үдийн хоол болгохын тулд 80 гаруй тэрбум төгрөг төсөвлөчихөөд байх жишээний.

 Мөнгө өгөх гээд байгаа нь сайхан ч эдгээр нь зайлшгүй шаардлага, хэрэгцээ мөн үү. Тухайлбал, сонгуулийн амлалт 1.5 сая төгрөггүй бол монголчууд хоосон хонож, хөл нүцгэн таваргах уу. Cap бүр олгож байгаа 21 мянган төгрөг монгол хүмүүний амьдралын чанарт ямар өөрчлөлт авчирч байгаа вэ.

Байгаа гээд илүүдэхгүй, байсангүй гээд үгүйлэгдэхгүй энэ мэт халамж хайрын аялгуу сонгууль дөхөөд ирэхээр улам бүр эгшиглэх нь тодорхой.
    Ийн өглөгч царай гаргаад байгаа хэрнээ бүтээн байгуулалт гэхээр л бүдэрч уначихаад байдаг нь гайхмаар. Улаанбаатарт дөрөвдүгээр төрөх газар байгуулах гэж хөрөнгө мөнгөгүй гэсэн шалтгаанаар хэчнээн жилийн нүүрийг үзэв. Одоо тавдугаар цахилгаан станцын барилга бас нэг иймэрхүү шалтаг шалтгаанаар хойшлоод байгаа сурагтай. 100 мянган айлын орон сууцны “Шинэ яармаг” хорооллыг эхлүүлэхийн тулд Хятад улсын засгиин газартай зээлийн асуудал ярьж байгаа гэх сураг бий.

Тавантолгойг дэлхийн зах зээлд гаргах гарц хэвтээ тэнхлэгийн төмөр замын хөрөнгө мөнгөний асуудал одоо хүртэл шийдэгдээгүй байгаа, Х.Баттулга сайд халаасаа тэмтрэх нь холгүй байж энэ ажлыг эхлүүлсэн ч явц нь муу байгаа гэсэн. Аргагүй ш дээ, хөрөнгө мөнгийг нь гаргаж өгөөгүй юм чинь. Энэ бүхнээс анзаарвал мөнгөө хэр оновчтой зүйлд зарцуулж байна вэ гэсэн эргэлзээ эрхгүй төрнө.

Хэдхэн жилийн өмнө монголчууд адууныхаа хэрээр исгэрч, хөнжлийнхээ хэрээр хөлөө жийдэг байлаа. Юун иргэддээ сая таван зуун мянгыг амлах, юун оюутнуудын сургалтын төлбөрийг өгөхтэй манатай л байсан. Харин хаа очиж тэр үөд байгаа хэдийг нь байх ёстой зүйлд нь зарцуулдаг байсан юм биш үү.
Баялагтай байна гэдэг сайн хэрэг ч бас хараал гэж байдаг хэмээн анхааруулж байгаа. Голланд өвчин ч гэж дуулддаг. Аль аль нь орлогын оновчгүй хэрэглээнээс шалтгаалдаг аж. Орлогын өсөлтийг дагаж зарлагаа хяналтгүй нэмэгдүүлэх нь эргээд эдийн засагт тэнцвэргүй байдал бий болгох аюултайгэдийн засагчид сануулсаар байна.





Мэргэжлийнхэн үүнийг эдийн засгийн хэт халалт хэмээн нэрлэх юм билээ. Өөрөөр хэлбэл, асар ихээр нэмэгдсэн эрэлт хэрэгцээгээ хангаж чадахгүй болсноос үүдсэн хямралыг хэлдэг аж. Одоо гэхэд Замын-Үүдэд ачаа тээврийн асар их саатал үүсчихээд байгааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсээр байна. Үүнэээс шалтгаалж дотоодын зах зээл дээр зарим барааны хангамж хомсдох, үүнийг дагасан үнийн хөөрөгдөл үүсэх магадлал бий.

Саяхан гаргасан мэдээгээр инфляци хоёр оронтой тоонд хүрчээ. Энэ бол эдийн засаг хэдийнэ халаад эхэлсний дохио. Үүнээс сэргийлэх зөвлөмжийг олон улсын банк санхүүгийн байгууллагуудаас анхааруулсаар байсныг чихнийхээ хажуугаар чимээгүй өнгөрүүлчихсэний гор энэ.

Сүүлийн үөс дэлхийн эдийн засаг тэр дундаа АНУ, Европын холбооны эдийн засаг ихээхэн барцадтай байгаа. Энэ хямрал салхи нь таарвал Монголын хилийг давах юухан байхав. Монголын эдийн засгийн халалт энэ хямралтай хүч хавсарвал яана…

 П.Булган
Эх сурважл: “Нийслэл таймс”

0 comments:

Post a Comment