"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан

Жаахан байхад ганц нэг бороо дусалвал “Бороо, бороо ороосой Оросын маамуу ирээсэй” гээд алгаа тосоод гүйдэгсэн. Түүн шиг Улаанбаатарт өдөр бүр бороо ороосой. Тэгвэл энд тэндхийн булан тохой, автобусны буудлаас хамар цоргитол ханхалдаг шээсний үнэр намжих биз.
Гэвч бидний асгасан угаадас, нус, цэр, шээсийг байгаль өөреө ариутгана гээд суугаад байвал жирийн томуунаас эхлэн хурц хэлбэрийн сүрьеэ, уушгины болон амьсгалын замын халдварт өвчнүүд агаарт цацагдсан дусал шүлснээс ч халдаж болохыг эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг. Тиймээс угаадас, нус, шүлс, шээсэн бүрхүүл тогтсон булан тохой бүрийг ариутгах шаардлагатай байна.

Манайхан энд тэндхийн хашаа, байшин гэлтгүй лифтэндээ хүртэл шээчихдэг улс. Энд тэндгүй бие засчихаад байгаа хэнэггүй нөхдүүдэд хүн бүр боловсон аргаар биеэ хөнгөлөхийг зөвлөдөг. Гэвч соёлтой байх наад захын хэрэгцээ болсон нийтийн бие засах газар нийслэлд хэд бий билээ.Сүхбаатар дүүргийн наймдугаар хороо, Турк Монголын хамтарсан цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн анхны нийтийн бие засах газар үүдээ нээсэн.

Нийт 63 сая төгрөгийн өртгөөр боссон уг бие засах газарт эрэгтэй, эмэгтэй тус бүр гурав, нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн нэгэн зэрэг үйлчлүүлэх, эцэг эхчүүд хүүхдээ хуурайлах боломжтой юм билээ. Мөн үйлчлүүлэгчид ариун цэврийн цаас, шингэн саван, гар хатаагч зэргийг ашиглаж болно. Энэ оны долдугаар cap гэхэд дүүрэг тус бүрт ийм нийтийн бие засах газар ашиглалтад орно хэмээн тус ажлыг гардан хийж буй “Улаанбаатар сан ХХК”-ийнхан мэдэгдсэн.

Тус бие засах газар эдүгээ иргэдэд 200 төгрөгөөр үйлчилж байгаа юм. Манай төрийн байгууллага, банк, томоохон худалдааны тевүүд гадны хүнд бие засах газраар үйлчилдэггүй. Тухайн аж ахуйн нэгж, албан байгууллагаар үйлчлүүлж байгаа иргэд гэр, сургууль, ажил хүртлээ бие засахаа тэвчих шаардлага гардаг. Монголд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, албан байгууллагуудад юун түрүүнд нийтэд үйлчлэх бие засах газраа хэрхэн шийдвэрлэхийг нь гол үзүүлэлт болгож зөвшөөрөл өгдөг болох тогтолцоо үгүйлэгдэж байна.

Уг нь цэвэр орчинд амьдаръя гэвэл “00″ нь төлбөргүй байх учиртай. Бие засах газар барьчихаад мөнгөөр оруулна гэдэг битгий ор гэснээс өөрцгүй. Албан газар, оффисийн барилга бүрийн нэгдүгээр давхарт “00″-той, энэ нь өдөр шөнөгүй онгорхой байвал хүмүүс ил задгай бие засахыг эрхэмлэхгүй нь лав. Тэгэхгүй бол хэчнээн сайхан нийтийн бие засах газар байгуулаад үнэтэй л бол өнөөх нөхдүүд тойруулж бие зассан хэвээр байх болно.

Бусад оронд хэн ч нийтийн бие засах газраар үйлчлүүлэхдээ төлбөр төлдөггүй. Төр иргэдэд үзүүлэх үйлчилгээний асуудлаа хувийн хэвшилтэй хамтарч, эсвэл бие дааж шийдчихээд эргээд иргэдээс дорвитойхон хариуцлага нэхвэл яасан юм. Улс орон бүрт энэ мэт асуудал тулгардаг. Гэвч тэд энэ бүхнийг шийдэж чаджээ. Уг нь манайх заавал улсын төсвөөс мөнгө зарж, тусад нь газар гаргуулан нийтийн бие засах газар барих нь тийм ч оновчтой арга биш гэдгийг иргэд хэлдэг.

Нийтийн бие засах газар хэмээн тусгай газар гаргаж байхаар хотод өдөр бүр шахуу шинээр ашиглалтад орж буй барилгуудад газрын зөвшөөрөл олгохдоо заавал нийтийн бие засах газартай байх ёстой хэмээн уг асуудлыг зохицуулдаг хууль, журамдаа тусгахад болохгүй гэх газаргүй. Нийтийн бие засах газрынхаа асуудлыг хэдийнэ шийдчихсэн орнуудад дэлгүүр, оффис, метро, албан байгууллагуудын “00″ бүгд олон нийтэд үнэгүй үйлчилдэг.

Дээрээс нь өнөөх бие засах газар нь цэвэрхэн, тухтай гэж жигтэйхэн. Ер нь аль ч оронд бие засах газар зөвхөн давсагаа суллаж, гараа хагас дутуу угаадаг нэр төдий газар биш. Иргэд амралтын өрөө гэсэн сэтгэлгээгээр хандаж, тухайн байгууллага, дэлгүүр, оффис ч үйлчилгээндээ ихэд анхаардаг. Хэрэв та нийтийн бие засах газрынхаа асуудлыг шийдсэн улс орнуудын “00″-оор үйлчлүүлвэл ариун цэврийн цаас, саван, гарын алчуур, суултуурын суурь цаасыг хангалттай хэрэглэж болно.

Мөн бага насны хүүхэд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ хэрэгцээг давхар шийдсэн байх жишээтэй. Юун түрүүнд нийслэлд үнэгүй, дэлхийн жишигт нийцэхүйц үйлчилгээтэй нийтийн бие засах газрууд яаралтай хэрэгтэй байна. Гэхдээ Улаанбаатар хотыг соёлжуулж нийтийн бие засах газрууд байгуулж байгаа нь энэ хэмээн тусад нь газар олгож, төсвийн мөнгө үрэх хэрэггүй болов уу.

Шинээр ашиглалтад орж байгаа барилгууд уг асуудлыг давхар шийддэг болчихвол заавал тусад нь нийтийн бие засах газрууд барих шаардлагагүй. Ер нь шинээр ашиглалтад орж буй барилгуудын нэгдүгээр давхраас үнэгүй нийтийн бие засах газруудыг нэхье.

Т.Сэлэнгэ

0 comments:

Post a Comment