"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан

“Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын үүргийн дагуу баривчлахаар ирлээ” гээд намайг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтсийн хоёр ажилтан саатуулсан гэх мэдээллийг сонин хэвлэлд өгч дуулиан тарьсан Д.Энхмандахыг энэ сарын 25-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шүүхээр болжээ.
Түүнийг “Хаан” банкнаас хуурамч гарын үсэг зурж. ЗО сая төгрөгийн зээл авсан хэрэгт буруутгаж прокурорын хяналтын шатнаас ял төлөвлөсөн аж. Харин тэрээр 2007 онд уг хэрэгт сэжигтнээр татагдсан бөгөед өөрийнх нь танил болох “Эрдэнэ суварга” компанийн захирал Д.Бат-Эрдэнэ түүний эхнэр Б.Сувд нарт залилуулсан гэж буй.

Тэрээр нэгэн өдөр тутмын сонинд өгсөн ярилцлагадаа ” Би 2007 онд Д.Бат-Эрдэнэ захиралтай танилцаж компанид нь үйлчлэгчээр ажилд орсон юм. Тэр үеэс эхнэрт нь туслаж байлаа. Гэтэл тэд гэр бүлийн маргааны улмаас салах болж хөрөнгөө хуваахдаа маргалдаж хамгаалалтын албаны хүмүүсээ хооронд нь зодолдуулдаг болсон юм.

Тэр үед “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт захирал Д.Сувдаад туслахаар болж “10 сая төгрөг өг. Тэгвэл би компанийг чинь авч өгье” гэж хэлсэн юм билээ. Тэгж хэлсэн хүн чинь мөнгөө авсны дараа нөхрөөс нь гурван сая төгрөг авч хамтран ажиллах болсон гэнэ лээ. Тэгээд бүх эд хөрөнгөө алдсан Б.Сувд захирал намайг гүтгэх болсон” гэсэн тайлбарыг өгч байгаа юм.

Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхэд болох түүний шүүх хуралд өмгөөлөгчөөр О.Баасанхүү оролцох юм байна.

Эх сурвалж: “Нийслэл таймс”

0 comments:

Post a Comment