"Нийслэл таймс" сонин

"Нийслэл таймс" сонин

E-marketing officer

URTNASAN Shirchin

Marketing Department
"Niislel times" daily newspaper of Mongolia
Tel: +976-70130599
Cell: +976-98624789
Fax: +976-70130599

E-Mail: sh.urtaa@yahoo.com
Web: www.niislel-times.tk

Нэгдэх

Их уншигдсан

Өнгөрсөн Засгийн газрын хуралдаанаар нийслэлийн нийтийн тээврийн vйлчилгээний тасалбарын vнэ, тvvнчлэн дизель тvлшний vнийн асуудлыг шийдэх ёстой байсан хэдий ч энэ талаар ганц vг ган хийсэнгvй.

Тиймээс нийслэлийн төдийгvй уул уурхайн салбарынхны тухайд томоохон асуудал vvсгээд байгаа энэ асуудлыг хэрхэн шийдэх гэж байгаа талаар нийслэлийн Нийтийн тээврийн газрын Диспитчерийн албаны дарга Г.Доржпаламаас
лавласан юм.

-Засгийн газрын хуралдаанаас нийтийн тээврийн тасалбар болоод дизель тvлшний талаар ямар ч асуудлыг хэлэлцсэнгvй. Одоо яах вэ?
-Засгийн газрын ирэх долоо хоногийн хуралдаанаар асуудлыг оруулахаар болсон. Энэ хугацаанд холбогдох яамдаас санал авахаар болоод байгаа.

-Өнөөдрийн байдлаар нийт хэдэн автобус vйлчилгээнд гараад байгаа вэ?
-Нийт 612 автобус vйлчилгээнд гараад байна. Өөрөөр хэлбэл нийт автобусныхаа 30 хувийг зогсоосон хэвээрээ байгаа гэсэн vг.

-Дизель тvлшний хомсдол арилчихсан биш vv? Яагаад хэвийн горимд орохгvй байгаа юм бэ?
-Нэгдvгээрт тvлшний литр тутамд борлуулагдах vнийг тогтоогоогvй байна. Хоёрдугаарт шатахуун чөлөөтэй олгохгvй байгаа учраас хэвийн горимд шилжих боломжгvй юм. Шатахуун тvгээх газрууд зөвхөн гэрээтэй компаниуддаа олгож байгаа шvv дээ. Өнөөдрийн байдлаар нийтийн тээврийн vйлчилгээ эрхлэгч компаниуд нэг литр дизель тvлшээ 1650-2000 төгрөгийн хооронд борлуулж байна.


Эх сурвалж: “Нийслэл таймс”

0 comments:

Post a Comment